ROOMIES

Монголын анхны дундын байр

Бидний тухай

Roomies төслийг хэрэгжүүлэгч “Яг Тек” ХХК-н зорилго нь ‘Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагааг үйлчилгээ болгон төгөлдөржүүлэх замаар оролцогч талууд харилцан үнэ цэн бүтээнэ’ юм.

  • Хэрэглэгчдэд стандартчилагдсан үйлчилгээ үзүүлж үнэ цэн бүтээнэ.
  • Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд менежментийн үйлчилгээ үзүүлж үнэ цэн бүтээнэ
  • Хөрөнгө оруулагчдадаа тогтвортой өсөлт үзүүлэн үр шим хүртээнэ.

Манай байгууллага 2020 оны 1-р сарын 02-ны өдөр нийт 3 ажилчинтай байгуулагдсан бөгөөд одоогоор 5 алба, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж байна. Бид хэрэглэгч болон харилцагчиддаа үргэлж өсөлт амалж байдаг тул Бидэнтэй хамт байгаарай. 💜

Бидний шийдэж буй асуудлууд


  • 01 Бид бусдаас хямд

    Нэг өрөө байр бол жилээр нь түрээсээ авах нь элбэг. Тэнгэрийн умдаг атгадаг юм бол 3 сараар авах байр олдож магадгүй. Гэхдээ ямар ч нөхцөлд байрны барьцаа төлбөр гэж нэг сарын түрээс байршуулдаг байгаа.Заа тэгээд 3 сараар авдаг нь олддог юм гэж бодоод нэг сарын барьцаатай төлбөрөө цуглуулах хэрэгтэй.Олон улсын жишгээр бол түрээсийн төлбөрт орлогын 30% зарцуулагддаг. Манайд бол энэ тоо жаахан өндөр учраас орлого зарлагын харилцаагаа маш сайн төлөвлөөрэй.
    Заа насанд хүрэгчдээ хувийн амьдралаа эхлүүлцгээе.

  • Нүүх болгонд л заавал хөргөгч, угаалгын машинаа гал тогоотойгоо чирээд л машин тэрэг гээд л бөөн зардал болж нүүж байна уу? За тэгээд юм хумаа бэлдэнэ, зөөнө гээд л цаг хугацаа ч их ордог? Тэгвэл Roomies өөр ш дээ ямар ч тийм цахилгаан бараа, тогоо шанага зөөгөөд байх шаардлага байхгүй бүх тавилга, гал тогооны хэрэгслүүд нь бэлэн. Хувцсаа, хүнстэйгээ чирээд ирэхэд л болно. Бүүр 00-н цаас хүртэл байдаг ш дээ.

  • Коливинг байрнууд нь хэрэглэгчиддээ тусгаар хүн байх боломжийг олгон ганцаардахгүйгээр ганцаараа амьдрахад тус болно.

 

Үйлчилгээ

Тогтмол цэвэрлэгээ

Долоо хоног бүр тогтсон цагт бүрэн цэвэрлэгээ орно.

Харуул хамгаалалт

24 цаг ажиллах аюулгүйн дохиолол болон харуул хамгаалалт ажиллаж байна.

Өдөр тутмын хангамж

Гал тогооны болон ариун цэврийн өрөөний бүх хангамжийг байршуулна.

Бүрэн тавилга

Бидний зүгээс хүний хэрэгцээнд шаардлагатай бүх л тавилгаар хангана.

Байрны доторх

  • Бүх зураг
  • Номын сан
  • Гал тогоо
  • Под
  • Ариун цэврийн өрөө

Номын сан

Под

Ариун цэврийн өрөө

Под

Под

Гал тогоо

Түгээмэл асуултууд

  • Коливинг байр буюу дундын байр гэж юу вэ?

    Хамтран амьдрах нь өөртэйгөө ижил төстэй сонирхолтой хүмүүстэй хамт амьдрах, орон сууцаа хуваалцах шинэ төрлийн арга юм. Завгүй хотод амьдардаг залуу үеийнхэн тохьтой мөртлөө төлбөрийн хатуу нөхцөлгүй байранд амьдрахыг хүсч байгаа тул дэлхий даяар дундын байрнууд улам алдаршсаар байна. Орчин үеийн хамтын амьдрал нь олон төрлийн хэлбэртэй байдаг гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.Энэ нэр томъёог янз бүрийн амьдралын хэв маягийн хувьд чөлөөтэй ашиглаж ирсэн бөгөөд хэдэн зуун жижиг өрөөтэй барилгуудаас эхлээд гэр бүлийн хэв маягийн орон сууцууд ("Friends" -ын байрыг бодоорой) бүгдээрээ дундын байрнууд юм. Дундын байр нь хүн бүр өөрийн хувийн орон зайтай, нэгнийхээ тусгаар байдлыг хүндэтгэдэг бөгөөд хамтдаа хөгжилтэй байхаас гадна гэртээ санаа тавих, гэр орноо арчлах үйл ажиллагааг хялбарчилсан амьдралын шинэ хэлбэр юм.

  • Sleeping pod гэж юу вэ?

    Унтлагын жижиг өрөөнүүд нь хувийн орчныг бүрдүүлэх зориулалттай бөгөөд дуу чимээний хамгаалалт, эргономик зохион байгуулалт нь сүүлийн үеийн нөөцийн хэмнэлттэй шийдэл юм.

  • Барьцаа 70'000 Сарын төлбөр 420'000. Ямар ч хэрэглээний төлбөр авахгүй, Өндөр хурдны интернет. 7 хоногт 1 цэвэрлэгээтэй, Бүх эвдрэл гэмтлийг засварлана. Ариун цэврийн бүх хэрэгслээр хангагдсан. Төлбөр сар сардаа авна.

  • Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг харгалзан үзэж тодорхой байршлыг хэлэх боломжгүй.

  • Өндөр хурдны интернет, бүрэн тавилга, тус тусын орон зай, гал тогоо болон ариун цэврийн өрөөний хэрэглэл багтана.